2022 ОНЫ ШИЛДЭГ ТОХИЖИЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН УРАЛДААНЫ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА /2022.12.12/
Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, Нийгмийн хариуцлагыг сайжруулах, тохижилт бүтээн байгуулалт, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарих, Хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, Шинэ санал санаачилгыг дэмжих замаар хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангуулах зорилгоор зарласан “2022 оны аймгийн шилдэг тохижилт, бүтээн байгуулалт бий болгосон иргэн, аж ахуй нэгж байгууллагыг шалгаруулах уралдаан”-ыг дүгнэн 2022 оны 12 сарын 12-ны өдөр шагнан урамшууллаа.



