Байгууллагын танилцуулга

         

ГОВЬСҮМБЭР АЙМАГ БАЯНТАЛ СУМ

ТАЛЫН ИЛЧ ОНӨААТҮГАЗРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 

 

Манай байгууллага нь 1999 онд ГСА-ийн Засаг даргын захирамжаар “Талын илч” ОНӨААТҮГ-аар байгуулагдан дулаан үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2009 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн цэвэр ус олборлон түгээх, бохир ус татан зайлуулах, орон сууцны шугам хоолойн засвар үйлчилгээг хийн ажиллаж байна. Баянтал сумын төвд байрлах төсвийн 6 байгууллага, аж ахуй нэгжийн 10 байгууллага, орон сууцны 139 айл өрхийг дээрх үйл ажиллагаагаар хангаж байна. Манай байгууллага нь  нийт 24 орон тоотойгоор жилд МУХТ-1мВт, КВР -1,6 болон 1.86 мВт  3 зуухаар дулаан үйлдвэрлэн түгээж мөн цэвэр усыг гүний 3 худгаас олборлон түгээж, бохир усыг сумын төвөөс 2,7 км-н зайд татан зайлуулан ажиллаж байна. Нийт ажилчин албан хаагчдын 80 гаруй хувийг  залуу боловсон хүчин эзэлдэг.

                Үндсэн үйл ажиллагааны зорилтууд:
– Эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан цэвэр ус олборлон түгээх
-Бохир усыг технологийн дагуу татан зайлуулах
-Хэрэглэгчдийг найдвартай дулаанаар хангаx

 Шугам хоолой

  • Цэвэр усны шугамын нийт урт нь 1,3 км 2008 онд ашиглалтанд орсон 100-н диаметртэй  ган шугам
  • Бохир усны шугамын нийт урт нь 2,7 км 2010 онд агишлалтанд орсон 159-н диаметртэй хуванцар шугам
  • Дулааны шугамын нийт урт нь 436 метр 2009 онд ашиглалтанд орсон 159-н дийметртэй ган шугам

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НААҮ-НИЙ
ТАЛЫН ИЛЧ ОНӨААТҮГ-ЫН ЗАХИРАЛ АЮУБАЗАРЫН БАТЖАРГАЛ

 Өртөө овогт Аюубазарын Батжаргал нь 1964 онд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн. Ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.

Тэрээр 1979 онд дунд сургууль төгсөж улмаар Өмнөговь аймгийн ХАА-н техник мэргэжлийн сургууль төгссөн, цахилгаанчин мэргэжилтэй.

А.Батжаргал нь 1985-1986 онд Хажуу улааны Уулын үйлдвэрт цахилгаанчин, 1986-1990 онд УБТЗ-ын Чулуун заводод цахилгаанчин,1991-2010 он хүртэл Ус-Ду ОНӨААТҮГ-т цахилгаанчнаар ажиллаж байсан. Тус байгууллагад 19 жил  тогтвор суурьшилтай ажилласан.

2011 оноос эхлэн одоог хүртэл Талын илч ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байна. Ажиллах хугацаанд тухайн байгууллагад 600 гаруй сая төгрөгийн DZL маркийн уурын зуух-2ш, 258 метр урт бохирын шугам, 40 сая төгрөгийн ДТХ 0,9 маркийн уурын зуух, гэх мэт олон хөрөнгө оруулалтыг хийн ажиллаж байна. Мөн 2018 онд аймгийн шилдэг татвар төлөгч байгууллагаар, сүүлийн 3 жил санхүүгийн аудитаар зөрчилгүй дүгнүүлсэн бөгөөд 2018 онд аймгийн төрийн аудитаас итгэмжлэл үзүүлсэн байна.