
Бид хоолны үлдэгдэл зарим зүйлсийг суултуур руу хийгээд урасгах тохиолдолууд цөөнгүй. Гэвч зарим хоолны үлдэгдэлийг суултуур руу хийвэл, бохирын хоолой бөглөрч, ус алдах өндөр эрсдэлтэй байдаг байна. Иймд суултуур руу хэзээ ч хийж болохгүй 10 зүйлийг танилцуулъя.
- Тос болон масло
Тос болон масло хийсэн бол араас нь зайлшгүй буцалсан халуун ус хийх хэрэгтэй. Эс бөгөөс эдгээр нь царцаж, хоолойг бөглөдөг. Зарим айлууд тос хийгээд тэр чигт нь орхичихдог. Үүнээс болж зөвхөн нэг айл бус нийлээд олон айлын шугам бөглөрдөг.

- Гоймон
Хөргөгчиндөө хийгээд удаасан царцуу гоймонгоо суултуур руу хийх гэж бүү яар. Түүний оронд шууд л хаясан нь дээр. Гоймон нь ус болон хоолойнд хөөж, улам томрон суултуурыг маш амархан бөглөдөг.

- Нойтон салфетка, бэлгэвч, тампон
Усанд уусч урсдаггүй дээрх зүйлсийг суултуур руу хийх нь маш эрсдэлтэй. Ялангуяа тампон нь усанд норсон даруй хөөж, хоолойг бөглөж орхидог. Бэлгэвч ч мөн адил усанд задрахгүй тул хоолойг амархан бөглөдөг.

- Будаг
Барилгаас үлдсэн будгийг суултуур руу урсгалгүй, харин савтайн шууд хаях хэрэгтэй. Будаг нь мөн л усанд уусахгүй тул, хоолойг бөглөж орхидог.

- Эм
Хугацаа нь дууссан бүхий л төрлийн эм, болон витаминыг суултуур руу битгий хийж байгаарай. Учир нь хоолойгоор урсаж гарсан эмийг орон гэргүй золбин амьтад үдэж, үхэх эрсдэлтэй. Түүнчлэн энэ нь хөрс болон байгалийг асар их бохирдуулдаг.

- Сүү
Сүү нь хоолойг бөглөх хэмжээний аюултай биш ч гэсэн, байгаль орчинд муугаар нөлөөлдөг. Гашилсан муудсан сүү хөрсөнд шингэвэл ургамал, амьтныг үгүй хийх хөнөөлтэй.

- Кофений шаар
Мөн л хөрс болон байгаль орчиныг бохирдуулдаг зүйлсийн нэг билээ. Иймд та кофений шаарыг ургамлын бордоо болгох эсвэл зүйгээр л хогийн саванд хийгээд хаяж байгаарай.

- Будаа
Будаа нь мөн гоймонтой адил усанд ормогц хөөж томордог. Тиймээс аль болох суултуур, угаалтуур руу хийхгүй байх нь зохимжтой.

- Гурил
Гурил нь мөн цавуулаг чанартай тул, угаалтуур болон суултуурын хоолой руу орсон даруй бөглөдөг. Мөн эргээд бөглөөсийг гаргахад маш хүндрэлтэй тул, аль болох хийхгүй байх нь зохимжтой.

- Жимс яс болон үр
Жимсний яс болон үр нь бохирын хоолойг маш амархан бөглөдөг. Тиймээс жимсний хальс болон үрийг шууд л хаях нь зөв.



